• Утас
  • (976) 7011-1050
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Товч түүх


Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ) 1947 онд байгуулагдсан. Монгол улсын Засгийн газрын 2009 оны 6-р сарын 10-ны өдрийн 174-р тогтоолоор Улсын төсөвт үйлдвэрийн газар (УТҮГ) болон өөрчлөгдөн байгуулагдаж, УМЭАЦТЛ-ийн дүрмийг Төрийн өмчийн Хорооны 2009 оны 9-р сарын 17-ны өдрийн 315-р тогтоолоор батлуулсан. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2010 оны 4-р сарын 19-ын өдрийн А/87 тоот тушаалаар лабораторийн бүтэц зохион байгуулалтыг 2 дэд захирал, нэгжийг 5 тасаг, орон тоог 59 байхаар тогтоож өөрчилсөн.


Лабораторийн дүрмийн 1.4-т “Үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу тус лабораторийн бүтэц, орон тоог хянуулан батлуулах зорилгоор дараах танилцуулгыг бэлтгэв.


Тус лаборатори нь 2009 оноос хойш гоц халдварт өвчний оношлогоо тандалтын, халдварт, паразиттах өвчний оношлогоо тандалтын, хүнсний эрүүл ахуй үлдэгдлийн шинжилгээний, байгаль орчноос шалтгаалах өвчний оношлогоо-тандалтын, санхүү аж ахуйн гэсэн 5 тасагтай, нарийн мэргэжлийн 18 лабораторитой, шинжилгээ судалгаанд 386 төрлийн багаж төхөөрөмж, 640 нэрийн оношлуур, урвалж бодис, 450 нэрийн туслах хэрэглэгдэхүүнийг ашигладаг.


Тус лаборатори нийт 59 ажиллагсадтайгаас 40 нь малын их эмчийн мэргэжилтэй, тэдгээрийн 80 хувь нь боловсролын доктор, магистрын зэрэгтэй. Боловсролын доктор (PhD) 3, зөвлөх зэрэгтэй 6, тэргүүлэх зэрэгтэй 1, ахлах зэрэгтэй 9, магистр 12, баклавр 17 эмч ажиллаж байна. Үүний зэрэгцээ 2012 онд нийт ажиллагсдын 50 гаруй хувь нь 50-аас дээш насных байсан бол одоо 15 хувь хүртэл буурч 18-35 насныхан дийлэнх хувийг эзлэх болсон.


Сүүлийн арван жилд тус лаборатори Монгол Улсын Засгийн газар, ДХХААБайгууллага, Дэлхийн банк, Олон улсын цөмийн энергийн агентлаг, БН Солонгос Улсын КОЙКА байгууллага, Европын холбооны төслийн тусламжаар 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэж оношлогоо, шинжилгээний ажлаа олон улсын түвшинд ойртуулан өргөн хүрээнд явуулах боломж бүрдэв.


Малын гоц халдварт, халдварт, паразит, халдваргүй өвчний оношлогоонд Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн хамгийн найдвартай, баталгаатай аргыг хослуулан хэрэглэх, мал, амьтнаас хүнд халдварладаг өвчний шинжилгээнд биоаюулгүй байдлыг дээд зэргээр хангах, малын гаралтай бүтээгдэхүүнд химийн бодис, эмийн үлдэгдлийг тодорхойлох, байгаль орчноос шалтгаалах халдваргүй өвчин эмгэгийг оношлох зэрэг шинэ шинэ зорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг болов.


Малын өвчин эмгэгийг оношлох, мал сүргийг эрүүлжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийг өргөтгөхөд чиглэсэн Монгол улсын Засгийн газар, ҮХААЯ, МЭҮГ-ын бодлогын хүрээнд малын халдварт өвчний халдварлалтын төвшинг тогтоох, эрүүлжүүлэх, эрүүлжсэний баталгаа гаргах, мал эмнэлгийн арга хэмжээний үр дүнг лабораторийн тандалт шинжилгээгээр хянах, өвчний гаралт ихсэж тэдгээрийн шалтгааныг нарийн судлах, шинжилж тогтоох, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна.



  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.