• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Бог малын ходоод гэдэсний стронгиляттах өвчинтэй тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

4. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Бог малын ходоод, гэдэсний стронгиляттах өвчингарсан айл өрх, аж ахуйн нэгжийн мал сүрэгт мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн сэргийлэх, эмчлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
4.1 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
4.1.1 Тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
4.1.2 Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
4.1.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих;
4.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
4.2.1   Бог малын ходоод гэдэсний стронгиляттах өвчин гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хил залгаа аймаг, сум, баг, айл өрхөд мэдэгдэх;
4.2.2   Бүх малд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан сэргийлэх туулгалт, шинж тэмдгийн эмчилгээ хийх;
4.2.3   Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
4.2.4   Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
4.2.5   Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
4.2.6   Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах;
4.2.7   Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэ‎р‎эгжүүлэ‎х;
4.3 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
4.3.1     Жилд 2-оос доошгүй удаа бүх малыг цагаан хорхойн шинжилгээнд хамруулж байх;
4.3.2     Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, өвчин тогтмол гардаг нутгийн малд сэргийлэх туулгалтыг жилд 2 удаа хийлгэж байх;
4.3.3     Өвчтэй малын арчилгаа, маллагаа, хужир шүү, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх, туулгалт хийх үед хүн хүч, бэхэлгээний хэрэгсэл, хашаа хороогоор хангах;
4.3.4     Малыг цэнгэг гол, горхи, худгийн усаар услах, тогтоол ус, нуураас услахгүй байх;
4.3.5  Малын эмчийн зааварчилгааны дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.