• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Зөгийн үжил өвчинтэй тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

7. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Зөгийн аскосфероз гарсан айл өрх, ферм, аж ахуйн нэгжид хорио цээрийн арга хэмжээ авч сэргийлэх, эмчлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

7.1  Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:

7.1.1 Хорио цээрийн дэглэм тогтоосон үед зөгийн шилжилт, хөдөлгөөн, үзэсгэлэн, худалдаа зохион байгуулахыг хязгаарлах;
7.1.2 Тогтоосон хорио цээрийн дэглэмийг өвчилсөн сүүлчийн бүл эдгэрснээс хойш 1 жилийн дараа бүх бүлд ‎эмн‎эл зүйн үзлэг, шинжилгээ хийж хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний дараа мал ‎эмнэ‎лгийн байгууллагын дүгн‎элтийг үнд‎эслэ‎н хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.

7.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
7.2.1     Тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
7.2.2     Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүд хариуцлага тооцох;
7.2.3     Өвчтэй зөгийн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих;
7.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
7.3.1      Зөгийн үжил гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, зөгийчдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх;
7.3.2     Бүх зөгийн бүлд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж өвчтэй зөгийн бүлийг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх;
7.3.3     Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
7.3.4     Өвчилсөн бүлийн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
7.3.5     Өвчтэй бүлийн үүр, байрыг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
7.3.6     Өвчний улмаас үхэж хорогдсон үрвэлдэйг устгаж өвчилсөн бүлүүдийн үүр, сархиаг, нисгэвч болон өвчтэй бүлийн ойр орчмыг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлэх;
7.3.7     Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх;
7.4 Зөгий бүхий аж ахуйн нэгж, иргэн, зөгийчдийн гүйцэтгэх үүрэг:
7.4.1     Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
7.4.2     Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, өвчин тогтмол гардаг нутгийн малд сэргийлэх боловсруулалт хийлгэх;
7.4.3  Өвчний шинж тэмдгийг бүрэн арилгахын тулд бүлийг ариутгасан цэвэр үүрэнд шилжүүлж сархиаг болон бусад багаж төхөөрөмжийг халдваргүйжүүлэх, өвчилсөн бүлийн эх зөгийг эрүүл, хээлтэй эхээр солих арга хэмжээ авах
Үжлийн халдварлалттай суурийн зөгийд боловсруулалт хийхийн өмнө малын эмчтэй зөвлөж тухайн суурийн 1-2 бүлд урдчилан турших ба 24-36 цагийн турш ажиглана.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.