Эрдсийн илүүдэл, дутал үүсэхэд дараах хүчин зүйлс нөлөөлнө. Үүнд:
- Тухайн газар нутгийн хөрс, ургамал, усанд үлэмж ба бичил язгуур махбодын агуулга бага эсвэл их байх
- Шохойлог ба хатуулаг ихтэй усаар мал сүргийг услах
- Бэлчээр нутуаг нам дор, ус чийг ихтэй байх
- Тухайн үлэмж ба бичил язгуур махбодын эсрэг үйлчлэлтэй элемент (тухайлбал иод дутал үүсэхэд кобальт, молибден, марганец) илүүдэх
- Тухайн үлэмж ба бичил язгуур махбодын шингээлтийг (тухайлбал байцаа, гэрийн хошоонгор, рапс, вандуй зэрэг ургамал, зарим антибиотикт иодын саатуулагч бодис байдаг байна) бодисууд байдаг тул тэдгээрийг удаан хугацаагаар их хэрэглэх