• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Сүлжээ лабораторийн цахим хурал болов.


        Сүлжээ лабораторийн журмын дагуу орон нутаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори нь Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хэрэглэж байгаа шинжилгээний стандарт, стандарт ажиллагааны заавруудыг ашиглан шинжилгээ, сорил, баталгаажуулалт хийнэ. Итгэмжлэгдсэн лабораторийн нэгдсэн сүлжээний  хоорондын уялдаа холбоог хангах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, шинжилгээний аргын нэгдмэл байдлыг хангах  зорилгоор цахим хурлыг 2023  оны 2 дугаар сарын 1-нд зохион байгуулав. Тус хурлаар лабораториудад хэрэглэж байгаа стандарт ажиллагааны зааврын боловсруулалт, ашиглалтыг нэг урсгалд оруулах, энэ онд итгэмжлүүлэх лаборатори болон тэдгээрт зарцуулах төсвийн эх үүсвэрийн талаарх судалгааг гаргуулах, тэдгээрт “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс дэмжлэг үзүүлэх талаар мэдээллийг солилцож ярилцлаа.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.