• Утас
  • (976) 7011-1050
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ОХУ-н гахайн африк мялзан өвчний мэдээ


    Өвчний дэгдэлтийн одоогийн байдал                 

    2018 он гарснаар Оросын холбооны улсад гахайн африк мялзан өвчний 9-н шинэ дэгдэлт гарсан ба  ДМАЭМБ-ын мал, амьтны өвчний мэдээллийн санд бүртгэгдээд байна.  Дэгдэлт гарсан сар өдөр болон газрын мэдээллийг доорхи байдлаар харуулав.  

Үүнд: 1. 2018 оны 01 дүгээр сарын 3-5 ны хооронд гахайн африк мялзан өвчний 3 дэгдэлт /газрын нэр: /Majorovka, Surovikinsky, Volgogradskaya Oblast , Muhanovka, Korochansky, Belgorodskaya Oblast , OOO Razvilnensky, Timashevsky, Krasnodarskiy Kray/ гарсан ба  ДМАЭМБ-ын мал, амьтны өвчний мэдээллийн санд  01 дүгээр сарын 16-д мэдээлэгдсэн байна.

2.  2018 оны 01 дүгээр сарын 10-д гахайн африк мялзан өвчний 2 дэгдэлт / Rzhavec, Shebekinsky, Belgorodskaya Oblast , Kurganinsk, Kurganinsky, Krasnodarskiy Kray / гарсан ба  ДМАЭМБ-ын мал, амьтны өвчний мэдээллийн санд 01 дүгээр сарын 23-д мэдээлэгдсэн байна.

3.   2018 оны 01 дүгээр сарын 16-д гахайн африк мялзан өвчний 1 дэгдэлт / Valuisky, Posohovo, Belgorodskaya Oblast/ гарсан ба  ДМАЭМБ-ын мал, амьтны өвчний мэдээллийн санд 02 дугаар сарын 05-д мэдээлэгдсэн байна.

4.   2018 оны 02 дүгээр сарын 01-02 ны хооронд гахайн африк мялзан өвчний 3 дэгдэлт / Maluy Perelaz, Ershovsky, Saratovskaya Oblast,
Tulaikovo, Ershovsky, Saratovskaya Oblast, Muhanovka, Korochansky, Belgorodskaya Oblast/ гарсан ба  ДМАЭМБ-ын мал, амьтны өвчний мэдээллийн санд 02 дугаар сарын 09-д мэдээлэгдсэн байна.

5.   2018 оны 02 дугаар сарын 26-д гахайн африк мялзан өвчний 1 дэгдэлт / Palkino, Vayznikovsky, Vladimirskaya Oblast,  / гарсан ба ДМАЭМБ-ын мал, амьтны өвчний мэдээллийн санд 03 дугаар сарын 29-д мэдээлэгдсэн байна.

6.   2018 оны 04 дүгээр сарын 02-д 1 дэгдэлт / Slonovka, Novooskolskiy, Belgorodskaya Oblast/ гарсан ба  ДМАЭМБ-ын мал, амьтны өвчний мэдээллийн санд 04 дүгээр сарын 06-д мэдээлэгдсэн байна.

  Эх сурвалж: http://www.oie.int/wahis_2/public/wahid.php/Reviewreport/Review?page_refer=MapFullEventReport&reportid=2636

 

Гахайн африк мялзан өвчин

    Гахайн африк мялзан (ГАМ) нь хавьтлын замаар халдварлаж, өндөр халуурах, эд, эрхтнүүдэд үхжилт үрэвслийн голомтууд үүсгэн өвчлүүлдэг вирусын хурц халдварт өвчин юм. ГАМ-н үүсгэгч нь ДНХ агуулсан Асфавиридэе язгуурын Асфивирус төрлийн олон хэвшилт вирусээр үүсгэгддэг. 1903 оны үед өмнөд Африкт уг өвчний шинж тэмдэгтэй адил төстэй өвчлөлийн тухай анхлан мэдээлэгдэж байжээ. Халдвар авсан гахай ихэвчлэн толгой дараалан үхэх бөгөөд 1957 онд Европд анх оношлогдож байв.

    Үүсгэгч вирус нь гадаад орчинд нилээд тэсвэртэй газрын хөрс, сэг зэмэнд 4 сар, мах, баас, гахайн байр, намаг балчигт 6 сар орчим идэвхтэй хэвээр хадгалагддаг. Бага температурт өндөр тэсвэртэй, харин 56̊С-д 120 минутын дотор идэвхээ алдана.  Өвчин улирал хамаарахгүй гарч болох ба бүх насны гахайг өвчлүүлнэ. Үүсгэгчийг ялаа, махчин шувуу, чоно, нохой дамжуулдаг. Халдварын эх уурхай нь өвчтэй болон өвчилж эдгэрсэн вирус тээгч/2-4 жил/  гахай юм.

    ГАМ хэт цочмог, хурц, хурцавтар, архаг хэлбэрээр өвчлүүлнэ. Хэт цочмог хэлбэрийн үед бараг шинж тэмдэг үзүүлэхгүйгээр үхнэ. Хурцавтар хэлбэрийн нууц үе голдуу 3-15 хоног байх ба 15-45 хоногийн дотор үхэл 30-70%-д хүрнэ. Хурц хэлбэрийн өвчлөлийн нууц үе 3-4 хоног байж 6-13 хоног эсвэл 20 гаруй хоноод 100% үхлээр төгсдөг. Архаг хэлбэрийн үед гахай сэлгэмэл халуурах, турах, амьсгалын тоо олшрох, үнхэлцэг үрэвсэх, арьсан дээр үхжлийн голомтууд бий болж доголох шинж тэмдэг үзүүлнэ. Өвчлөл 2-15 сар үргэлжлэх ба үхэл багатай төгсөх боловч аль ч хэлбэрээр өвчлөөд эдгэрсэн ч тээгч болох аюулыг дагуулдаг.

    Өвчний үед нүдний зовхи хавдах, нүдний салт бүрхүүл үрэвсэж нуух гоожих, ханиах, амьсгаа давхцах, цусны хольцтой баах, салст бүрхүүлүүд хөх туяатай болж хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

    Үхсэний дараа хүүр богино хугцаанд хөшиж, цээж хэвлийн хөндийд цусархаг шингэн их хэмжээгээр хуримтлагдана. Ихэнх тохиолдолд үхсэн гахайн дэлүү 2-3 дахин томорсон байдаг. Гахайн сонгомол мялзангийн нэгэн адил бөөрний бүрхүүл хальсны дор цэг маягийн цус харвалт үүснэ.

    ГАМ-г гахайн сонгомол мялзангаас ялгаварлан оношлох төвөгтэй. Гахайн үржил амьсгалын замын хам шинж, Эриспилазиоз, салмонеллёз, Ауэскийн өвчин(хуурамч галзуу), цусан халдварт зэргээс лабораторид тохирох дээжийг илгээж ялгаварлан оношлох шаардлагатай.

    Өвчний эхний шатанд лабораторийн шинжилгээнд бүлэгнээгүй цус, бөөр, дэлүү, лимфийн булчирхай, гүйлсэн булчирхай авч 4̊ С-д аль болох богино хугацаанд тээвэрлэж лабораторид хүргүүлнэ. Ийлдсийн шинжилгээнд зориулж халдвар авснаас хойш 8-21 хоногийн дотор цус авна.

    Уг өвчний халдвартай улс орноос амьд гахай, тэжээл, гахайн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд импортлохыг хориглоно. ГАМ нь эмчилгээ байхгүй голомтолсон аж ахуйн гахайг бүрэн устгаж эрүүлжүүлнэ.

 

 

 

 

 

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.