• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Шагнал хүртсэн бүх хүмүүсдээ баяр хүргэе.


           Тулгар төрийн 2226 жил,  Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил,  Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил,  Ардын хувьсгалын 96 жил,  Нийслэл хот байгуулагдсаны 378 жил,  Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 70 жилийн түүхт ойг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан шилдгүүдээ тодруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн одон, медалиар шагнав.

        УМЭАЦТЛабораторт он удаан жил ажилласан ахмадууд Л.Норинпил, Д.Должинсүрэн, О.Цэдэндамба нарыг   "Алтангадас одон",  байгаль орчноос шалтгаалах өвчний оношлогоо тандалтын тасгийн дарга, малын их эмч Б.Батзориг, халдварт паразиттах өвчний оношлогоо тандалтын тасгийн ийлдэс судлагч, малын их эмч Д.Ганцэцэг, ахлах нягтлан бодогч Т.Даваажаргал нарыг "Хөдөлмөрийн хүндэт" медалиар тус тус шагналаа. 

             Шагналыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг гардуулж, төрийн одон, медалиар энгэрээ мялааж байгаа салбарынхаа шилдгүүдэд ажлын өндөр амжилт хүсэж, сайн сайхны дээдийг ерөөлөө.   

        

 

 

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.