• Утас
  • (976) 7011-1050
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Зүүн Өмнөд Азийн шүлжээ лабораторуудийн нэгдсэн уулзалтанд оролцов


   

     Дэлхийн Мал амьтны эрүүл мэндийн байгууллага болон  Япон улсын засгийн газар санхүүжилтээр Зүүн  Өмнөд Азийн шүлжээ лабораторуудийн нэгдсэн уулзалтаар  “Шүлхий өвчнийг хяналтанд авах, тэмцэх” нь сэдэвт олон улсын семинар БНХАУ-ын Ланжоу хотын ДАЭМБ-н шүлхийн лавлагаа лабораторид  2017 оны 09 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд боллоо.

    Энэхүү уулзалтанд  Монгол,  Япон, БНХАУ, Тайланд, БНАЛАУ, Вьетнам, Австрали  зэрэг 14  улсын  лабораторийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн.  Уг семинарт Монгол улсын лабораторийг  төлөөлөн УМЭАЦТЛ-ийн  ГХӨОТТасгийн эрхлэгч  П.Дулам  оролцов. Энэ уулзалтанд “Монгол улсын лабораторийн өнөөгийн хүчин чадал болон 2015-2017 оны гоц халдварт шүлхий өвчний байдал” сэдэвт илтгэлийг бэлтгэж хэлэлцүүлэв.

Уулзалтын үеэр гишүүн орнуудаас тавьсан санал, одоо хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг харгалзан дараахь шийдвэрийг гаргасан:

  • Бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх ач холбогдол анхаарал хандуулах Шүлхий өвчний бүсийн лавлагаа лабораторийн жагсаалтыг гаргаж үйл ажиллагаагаа харилцан уялдуулах,
  • Бүсийн орнуудын мал эмнэлгийн лабораторийн чадавхийг дээшлүүлэх,
  • Шинжээчдийг сургалтанд хамруулах, мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөмжөөр хангах ажлыг зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагааг нь дэмжин ажиллахыг зөвлөмж болгосон.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.