• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ОХУ, МОНГОЛ, БНХАУ-ЫН МАЛЫН ЕРӨНХИЙ ЭМЧ НАРЫН 6 ДУГААР УУЛЗАЛТЫН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ


           Монгол, БНХАУ, ОХУ-ын мал эмнэлгийн албадын VI удаагийн уулзалт 2016 оны 10 дугаар сарын 12-14 хооронд ОХУ-ын Владимир хотноо байрлах Бүх Оросын Мал амьтан хамгаалах холбооны төв (ФГБУ ВНИИЗЖ)-д болж өнгөрлөө.

    Энэ удаагийн уулзалтанд Монгол Улсын ХХААХҮЯ-ны Гадаад харилцаа,    хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Биндэрьяа, БНХАУ-ын Мал эмнэлгийн  товчооны орлогч дарга Ван Гу Мин, ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио  цээрийн Улсын албаны орлогч дарга Е.А.Непоклонов тэргүүтэй төлөөлөгчид  оролцов.

    Өнгөрсөн уулзалтаас хойшх хугацаанд хил залгаа орших 3 улсын хувьд  халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажилд багагүй ололт амжилт гарлаа.  Тухайлбал БНХАУ, Монгол улс нь шүлхийтэй тэмцэх хөтөлбөрийг 2015, 2016  онд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад өргөн мэдүүлж  батлуулсан бол ОХУ нь шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр тайван бүс  нутгийн статусыг 2016 онд анх удаагаа авлаа.

     Гэвч хил дамжин халдварлах өвчний нөхцөл байдал тухайлбал Монгол  улсын хэмжээнд хүндэрч шүлхий, хонины цэцэг өвчин он дараалан гарсан бол  бог малын мялзан өвчин анх удаа шинээр оношлогдсон нь хил залгаа  орнуудын анхаарал татаж хил залгаа орнууд оношлох, тэмцэх, хариу арга  хэмжээ хэрэгжүүлэх бэлэн байдлыг сайжруулах арга хэмжээг авч эхэлсэн. М

 Мөн өвчний нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нэмэлт  мэдээлэлийг шуурхай өгч байхыг 2 улсын зүгээс хүссэн. ОХУ-ын хувьд  Европын бүс нутагт Африкын гахайн мялзан, Кавказын бүс нутагт арьсны товруут өвчний гаралт буурахгүй, бүрэн хяналтад авч чадаагүй байгаа тухайгаа дэлгэрэнгүй танилцуулсан.

 Монгол, ОХУ-ын төлөөлөгчдийн хувьд БНХАУ-ын зүүн хойд бүс нутгийн гоц халдварт өвчний тухайлбал шүлхий өвчний нөхцөл байдал, шүлхийн вакцинжуулалтын хамран хүрээ, хамрагдсан мэдрэмтгий амьтны тоо, үйлдвэрлэж буй вакцины тун, хэвшил, найрлагын талаар нээлттэй дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэн.         Энэ асуудлаар бүрэн мэдээлэл өгөөгүй тул тус бүс нутгийн нөхцөл байдлын талаар бодит байдлыг газар дээр үзүүлж танилцуулах, хилийн бүс нутагт хийж байгаа вакцинжуулалтын асуудлаар хамтарсан ажлын хэсгийг томилон ажиллуулах саналыг ОХУ, Монголын талаас тавьсныг БНХАУ-ын тал хүлээн авч хурлаас гаргасан баримт бичигт оруулсан.

        Монгол Улсын зүгээс хамтын ажиллагааг өргөжүүлэх, өмнө болсон хурлаас гаргасан зөвлөмжийн дагуу хил залгаа бүс нутагт гоц халдварт өвчинтэй тухайлбал шүлхийтэй тэмцэх хамтарсан хөтөлбөрийн саналыг боловсруулан 05 дугаар сард БНХАУ, ОХУ-ын талд хүргүүлсэн билээ. Энэ удаагийн хуралдааны үеэр энэ асуудлыг дэмжин ОХУ-ын талаас шүлхийн вакциныг хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Гурван орны хилийн дагуу шүлхийн вакцинжуулалтын арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх вакцины омгийн сонголт, цэвэршилтийг судлах, вакцин дархлааг тогтоох, шинээр оношлогдсон шүлхийн үүсгэгч, голомтыг мөрдөн судлах асуудлыг хариуцсан хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар тохиролцсон. 

        Бог малын мялзангийн оношилгоо, өвчнийг хяналтанд авах чадавхийг сайжруулахад нь БНХАУ, ОХУ-ын зүгээс Монгол улсад техникийн болон мэргэжилтний туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. БНХАУ, Монгол улсад бог малын мялзан өвчин гарч байгаатай холбогдуулан өвчнөөс сэргийлэх бэлэн байдлаа хангах, хил залгаа орчимд хяналт, шалгалтыг чангатгах, вакцины технологийг шинэчлэн нөөцийг бий болгож, зарим орнуудтай тухайлбал Киргизстантай уг өвчнийг оношлох, тэмцэх чадавхийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах төслийг НҮБ ХХААБ-тай хамтран хэрэгжүүлж эхэлжэ.

        Уулзалтаас гурван улсын хэмжээнд цаашид хамтран ажиллах чиглэлтйг тодорхойлсон баримт бичиг (Minutes of meeting)-т гарын үсэг зурсан. Дараагийн VII удаагийн ээлжит уулзалтыг 2017 онд БНХАУ-д хийхээр товлов.

Тайлбар: БНХАУ, Монгол, ОХУ-ын хооронд хил дамжин халдварлах өвчний эрсдлийг бууруулах асуудлыг хэлэлцсэн анхны уулзалт нь 2007 онд Монгол улсын санаачлагаар нийслэл Улаанбаатар хотноос болсноос хойш гурван улсын мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны байнгын мехнизм бий болсон билээ. Өмнөх 3 удаагийн уулзалт нь 2007, 2011, 2015 онд Монголд, 2013 онд ОХУ, 2014 онд БНХАУ-д тус тус болсон байна.

    ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын алба, БНХАУ-ын ХААЯ-ны Мал эмнэлгийн товчоо, Монгол Улсын мал эмнэлэг, үржлийн газар хооронд 2013 онд харилцан ойлголцолын санамж бичгийг байгуулсан бол мал амьтны эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны протоколыг 2015 онд Улаанбаатар хотноо тус тус гарын үсэг зурсан билээ. Эдгээр баримт бичигт заагдсан хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд:

-  Бүх түвшинд харилцан мэдээлэл солилцох;

-  Зарим халдварт өвчнийг хяналтад авах, устгах үйл ажиллагаа (шүлхий, бог малын мялзан төст өвчин, Африкын гахайн мялзан, өндөр хоруу чанартай шувууны томуу);

-  Олон улсын түвшинд бие биеэ дэмжин ажиллах;

-   Мал малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх;

-   Техник, санхүү, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх ;

-   Хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

Мэдээлэл бэлтгэсэн.ЗГХА Мал эмнэлэг, үржлийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Пүрэвхүү

ӨМНӨХ УУЛЗАЛТТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛИЙН ЖАГСААЛТ

  1. ОХУ, Монгол, БНХАУ-ын малын эмнэлгийн албадын анхны уулзалтын тухай. http://dvab.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=343:2015-08-14-00-45-28&catid=38:2013-11-22-00-09-22&Itemid=79
  2. Монгол, ОХУ, БНХАУ-ын Малын эмнэлгийн албадын анхдугаар уулзалтаас гаргасан зөвлөмж http://dvab.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=344:2015-08-14-01-20-49&catid=38:2013-11-22-00-09-22&Itemid=79
  3. Монгол,ОХУ, БНХАУ-ЫН Малын эмнэлгийн албадын II дах удаагийн уулзалтын тухай http://dvab.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=349:-------ii----&catid=38:2013-11-22-00-09-22&Itemid=79
  4. Монгол БНХАУ-ын Мал эмнэлгийн албадын анхдугаар уулзалт боллоо. http://dvab.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=350:-ii-&catid=38:2013-11-22-00-09-22&Itemid=79
  5. Монгол, ОХУ, БНХАУ-ын малын эмнэлгийн албадын III дах удаагийн уулзалтын тухай http://dvab.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=353:-------iii-----&catid=38:2013-11-22-00-09-22&Itemid=79
  6. Монгол, ОХУ, БНХАУ-ын малын эмнэлгийн албадын IV дах удаагийн уулзалтын тухай http://dvab.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=353:-------iii-----&catid=38:2013-11-22-00-09-22&Itemid=79
  7. Малын эмч нарын уулзалт боллоо. http://mofa.gov.mn/new/index.php?option=com_content&view=article&id=530:2015-06-09-08-57-21&catid=10:news&Itemid=101
  8. Монгол, ОХУ, БНХАУ-ЫН Малын ерөнхий эмч нарын V дугаар уулзалтын тухай товч мэдээлэл http://dvab.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=355:--------5-----&catid=38:2013-11-22-00-09-22&Itemid=79
  9. О встрече заместителя Руководителя Россельхознадзора, Главного ветеринарного инспектора России Евгения Непоклонова с представителями ветеринарных служб Китая и Монголии. http://www.fsvps.ru/fsvps/news/13720.html
  10. Хил дамжин халдварлах болон дахин сэргэж байгаа мал амьтны халдварт өвчнийг хянах чиглэлээр Монгол, БНХАУ, ОХУ-ЫН хамтын ажиллагааг бэхжүүлэх нь сэдэвт Малын Ерөнхий эмч нарын 5 дах удаагийн уулзалт болж байна. http://dvab.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=403:--------------------------5-----&catid=38:2013-11-22-00-09-22&Itemid=79
  11. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-д суугаа Монгол, ОХУ-ын төлөөлөгч, Малын Ерөнхий эмч нарын уулзалт боллоо. http://dvab.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=404:2015-09-15-04-37-30&catid=38:2013-11-22-00-09-22&Itemid=79


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.