• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Зүүн бүсийн мал эмнэлгийн онол үйлдвэрлэл бага хуралд оролцлоо


         Мал эмнэлгийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг онол үйлдвэрлэлийн бага хурал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт 2016 оны 08-р сарын 05-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв, Дархан, Булган, Хөвсгөл аймагийн малын эмч нар, НМЭГ, МЭҮГ, МЭХ, ОУ-ын байгууллагын төлөөллөөс гадна УМЭАЦТЛ-аас удирдлага, шинжлэгч эмчээс бүрдсэн нийт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр орон нутагт ажиллалаа.

          Хурлаар мал эмнэлгийн салбарт гарч буй ололт, амжилт болон сүлжээ лабораторийн үйл ажиллагаа, чадавхийг сайжруулах зорилгоор хийгдэж буй үйл ажиллагаа, цаашдын чиглэл зорилго, гоц халдварт өвчинтэй тэмцэхэд цаг үеийн тулгамдаж буй асуудал, шийдэл, мал эмнэлгийн боловсролын шинэчлэл зэрэг өргөн хүрээтэй сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.