• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Адууны сахуу өвчин


1. Тодорхойлолт: Сахуу өвчин нь унага, даага, өсвөр насны адууны хамрын хөндий, төвөнхийн салст бүрхүүл үрэвсэх, эрүүний доод тунгалгийн булчирхайд идээт буглаа үүсэж халуурах эмнэл зүйн шинжээр илрэн гардаг хурц халдварт өвчин юм.
2. Үүсгэгч: Адууны сахуу өвчний үүсгэгч нь Streptococcus equiюм.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Үүсгэгч сахуутсан адууны хамрын идээт гоождос, эрүүний доод булчирхайн идээт буглаанд 5-6 сар, лиофилийн аргаар хатаавал 20 жил, байран маллагаатай адууны хашаа хороо зэрэгт 10 сар хүртэл, наалдаж хатсан цус, идээ бээрэнд 1 жилээс доошгүй хугацаанд хадгалагддаг. Халдваргүйжүүлэх бодисуудаас 1:150, 1:1500, 1:80-ийн шингэлэлттэй хүхрийн хүчил, сулема болон 1:20-ийн харьцаатай карболын хүчил, лизолын уусмалаар үйлчлүүлэхэд 15-20 минутын дараа устана.
 
3. Халдвар тархах механизм: Халдвар тархах үндсэн эх уурхай нь сахуутсан адууны хамрын идээт гоождос, эрүүний доод булчирхайнаас гоожиж буй идээ бээр, түүгээр бохирлогдсон өвс, тэжээл, хэвтэр, хашаа саравч, хувин сав, ногт, зэл аргамж   юм.   Зарим   судлаач   нар   өвчтэй   малын   биөийн ил хэсэгт гарсан яр, шарх, мөн гадаад орчинд хаягдсан стрөптококкууд амьсгалын замаар дамжин халдвар үүсгэж болно гэж үздэг.
4. Эмнэл зүйн шинж тэмдэг: Сахуугаар халдварласан нууц хугацааг дунджаар 4-8 хоног гэж үздэг бөгөөд өвчилсөн адуу үүний дараа 40-41 хэм хүрч халууран, тагнай, хамрын салст бүрхүүл улайж үрэвсэн, зовиуртай ханиаж эхлэнэ. Үүний зэрэгцээ хамраас нь эхүүн үнэртэй, идээ гоожиж эхлэх бөгөөд өвчилсөн унага эхээ хөхөхгүй, өвс усанд дургүй болж, нүд нь нуухтана. Энэ үөэс эрүүний доод булчирхайг барьж үзэхэд хатуурч хавдсан, хүчтэй эмзэглэлтэй болсон байх ба шанаа, толгойг дагаж өвчүүний бүдэрхий хүртэл хавагнана. Хэд хоногийн дараа хавдар зөөлөрч, бэмбэлзсэн идээт буглаа үүснэ. Удалгүй хавдрын гаднах үс зулгарч, арьс нь нимгэрч цоорон идээ гоожно. Ийм шинж илэрвэл ихэнхдээ эдгэнэ. Харин идээт буглаа дотогш хагарч цуллагийн эрхтнүүдэд үсэрхийлвэл өвчин үхлээр төгсдөг жамтай.
5. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.2.10–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд нян судлалын шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Сахууг ям, хулгана яр өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай. Ямаар бага насны адуу бараг өвчилдөггүй. Ямын үөд эрүүний доод булчирхай хавдах боловч, идээлж буглахгүй. Хулгана ярын шинж маш тодорхой байдаг ба ихэнхдээ хулгана яраар адуу 11 дүгээр сараас эхлэн өвчилнө. Хулгана ярын үөд тунгалгийн булчирхай дагаж цуварсан байрлалтай яр гарна.
6. Эмчилгээ: Сахуутсан адууг эмчлэхдээ биө махбодийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулах чиглэлийг баримтална. Тухайлбал: битүү буглааг нээж 5%-ийн иодын ханд, фурациллины уусмал, бактөрин зэргээр угаана. Мөн уртасгасан үйлчилгээтэй антибиотик, төрөл бүрийн амин дэмийн бэлдмэлүүд хэрэглэнэ.
 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.