• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Лабораторийн сургалт


               Лабораторийн сургалт

   УМЭАЦТЛ нь орон нутгийн эм нарын чадавхийг сайжруулах, мэргэжүүлэх чиг үүргийн хүрээнд Дархан -Уул аймгийн мал эмнэлгийн лабораторийн ариун цэвэр, магадлан шинжилгээний болон нян судлалын эмч, Дорнод аймгийн ийлдэс судлагч малын их эмч, Дундговь аймгийн нян судлагч болон молекул биологич, шинжээч эмч, Өвөрхангай аймгийн ариун цэвэр, магадлан шинжилгээний эмч болон нян судлалын шинжээч эмч нарыг оролцуулсан лабораторийн дадлага олгох сургалтыг зохион байгуулж байна. Сургалт нь нян судлал, халдварт өвчнийг оношлох молекул биологийн  болон мал эмнэлгийн магадлан шинжилгээний аргыг лабораторийн орчинд сурах боломжийг олгож байгаагаараа давуу юм. Мөн сургалтанд оролцож байгаа эмч нараас цаашид хамрагдах сургалтын саналыг сонсож, харилцан ярилцлаа.